КОВИД-19 | Бразил, Итали, ОХУ-д халдвар эрчимтэй нэмэгдэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Бразил улсад хоногт 23227 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт тохиолдлын тоо 5 273 954 болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хоногт 661 хүн коронавирусний халдвараар нас барсан байна. Цар тахал эхэлснээс хойш тус улсад 154 мянга гаруй хүн нас барсан бол 4.7 сая хүн эдгэрчээ.

Тэгвэл Италид хоногт 10874 хүн өвчилж, 89 хүн нас барсан байна. Нийт нас баралт 36705 болжээ.

Хойд хөрш ОХУ-д хоногт 16319 хүн халдвар авч, нийт тохиолдлын тоо 1 406 667 болсон бол нас баралт 269-өөр нэмэгдэж, 24205 болжээ.

Тэгвэл Туркт хоногт 1894 хүн өвчилж, нийт халдварын тоо 351413 болжээ. Хоногт 74 хүн коронавирусний халдвараар нас барсан байна.

Колумбад хоногт 8256 хүн өвчилж, нийт халдварын тоо 974139 болжээ. Канадад хоногт 2251 хүн COVID-19-ийн халдвар авч, нийт өвчлөл 203688 болтлоо нэмэгдсэн бол Мексикт өнгөрсөн шөнө 5788 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөл 860714 болсон байна.

 

Top