Киргиз Эдийн засгийн өршөөл зарлалаа

2020 оны 10 сарын 24

Киргизийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Садыр Жапаров улс орондоо нэг сарын хугацаатай Эдийн засгийн өршөөл зарлалаа.

Энэ сарын дотор хууль бусаар олсон орлого, зайлсхийсэн татвар, гадаадын офшорт нуусан хөрөнгөө илчлэн мэдүүлбэл эрүүгийн болон захиргааны хариуцлагаас хэлтрүүлэх юм.

 

Садыр Жапаров энэ өршөөлийг зарлах болсноо улсын төсөвт хөрөнгө бүрэлдүүлэх, гадаадад гарсан улсын өмчийг буцаан авах, далд эдийн засгийг ил гаргах зорилготой гэж тайлбарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top