Туркт халдлага үйлдэх гэж байсан террористуудыг барьжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

Туркийн зүүн өмнөд хэсгийн Хатай мужийн Искендерун хотод халдлага төлөвлөж байсан хоёр террорист этгээдийг баривчилжээ. Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлугийн мэдэгдсэнээр нэг террористыг нь зэвсэггүй болгох үеэр дэлбэрэлт болсон байна.

Хатай мужийн захиргаанаас мэдээлснээр болсон явдлын үеэр хүн гэмтэж бэртээгүй гэнэ.

Туркт өнгөрсөн оны намар “Исламын улс” террорист бүлэглэлийн баригдсан тэргүүний хамсаатан болох 25 хүнийг баривчилж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top