ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 10 сарын 29

Өнөөдөр 2020.10.29. Энэ оны 303 дахь өдөр бөгөөд он дуусахад 63 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 33 минутад мандлаа. 17 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -5 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын цус харвалттай тэмцэх өдөр. ОХУ-д өнөөдөр Хамгаалалтын албаны өдөр бол Туркт Үндэсний тусгаар тогтнолын баяр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Вайнона Райдер, Оскарын шагналт Ричард Дрейфус, Шведийн дуучин Эрик Сааде, Японы манга зураач ONE, Нидерландын хөл бөмбөгч Филипп Коку, Английн жүжигчин Жанет Монтгомери зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон үйл явдлууд:

1982.10.29: БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдаар Ж.Ёндон томилогдов.

1989.10.29: Батлан хамгаалах яамны сайдаар Л.Моломжамцыг томилжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

1922: Бенито Муссолини Италийн Ерөнхий сайдаар томилогджээ.

1923: Туркийн Бүгд найрамдах Улс байгуулагдаж, Мустафа Кемаль анхны Ерөнхийлөгч нь болов.

1929: Уолл-Стрит биржийн хямрал гарсан нь түүхэнд “Хар Мягмар гараг” хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

1945: Нью-Йоркт бал худалдаанд гарав. Бал нь патентаа авснаас 57 жилийн дараа худалдаанд гарсан.

1998: Хамгийн ахмад сансрын нисэгч болох 77 настай Жон Гленн сансарт нисжээ.

Өнөөдөр үс засуулвал жаргал ирнэ.

Энэ өдөр тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top