ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

Өнөөдөр 2020.10.30. Энэ оны 304 дэх өдөр бөгөөд он дуусахад 62 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 34 минутад мандлаа. 17 цаг 37 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 6 хэм, шөнөдөө -3 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр ОХУ-д Тэнгисийн хүчний өдөр, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр бол Словакт Үндсэн хуулийн өдөр, Африк тивд Африкийн хүнсний аюулгүй байдлын өдөр, Индонезид Үндэсний мөнгөн тэмдэгтийн өдөр, Украинд Хар тамхины наймааны эсрэг өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин, фото модель, бизнес хатагтай Иванка Трамп, Аргентины алдарт хөл бөмбөгч Диего Марадона, Өмнөд Солонгосын холимог тулаанч Чой Хон Ман, Египетийн яруу найрагч Абдел Мубарак зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

1905 оны энэ өдөр Оросын анхдугаар хувьсгал эхэлжээ.

1937 оны энэ өдөр Гермес солир дэлхийд 780 мянган км зайд ойртож ирэв.

1938 оны энэ өдөр АНУ-ын CBS радио Герберт Уэллсийн “Дэлхийн дайн” зөгнөлт романыг жинхэнэ бодит үйл явдал мэт дамжуулж эхэлсэн тул олон мянган хүн үймж сандран, орон гэрээ орхин зугтжээ.

1941 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт ЗХУ-д тусламж болгон нэг тэрбум ам.доллар олгох шийдвэр гаргажээ.

2013 оны энэ өдөр бейсболын “Бостон Ред Сокс” баг 1918 оноос хойш 95 жилийн дараа анх удаагаа лигийн аварга болов.

Өнөөдөр үс засуулвал эд мал арвидна.

Энэ өдөр нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гараг тахих, тангараг тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас тавих, хүүхэд хөлд оруулахад тохиромжгүй.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top