Монгол Улсад сүүлийн жилүүдэд төрөөгүй нууц тарнийн ёсны дээд зэрэг цол болох "Аграмба" цолыг А.Баасанням лам амжилттай хамгаалсан байна.
"Аграмба" А.Баасанням ламын хүндэтгэлийн номын хурим энэ ням гарагт /2020.11.08/ МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болохоор болжээ.
Александрын хүү болж мэндэлсэн гэлэн Баасанням нь Энэтхэг дэх нууц тарнийн төгс цогт Жүдмад дацанд чанадад хүрэхүй, төв үзэл, шалгадаг ухаан тэргүүтэн судрын ном хийгээд Сандуй, Дэмчиг, Жигжид голчлон их тарнийн дөрвөн үндсэнд сонсох, санах, суралцахыг ёсчлон үйлдээд өнгөрсөн 2019 онд шалгалт өгч, нэгдүгээр зэргийн 1-р байраар суралцаж төгсөн, гэвш аграмбын эрдмийн зэрэг хүртсэн байна.
"Аграмба" цол нь бурханы шашны ёсны тарний найман номлолд мэргэжсэн хүний эрдмийн дээд зэрэг бөгөөд Судрын ёсыг судалж дүүргэн, Тарнийн ёсыг сурсан ламд олгодог цол юм. Тарнийн ухаанд суралцах жүд дацанд 10–15 жил суралцаж учир ёсыг ухаарч байж аграмбын дамжаа барьдаг байна.
Сэтгэгдэл ( 8 )
буянд нь даган баясьяа
Судрын талыг дүүргэж Лхаарамба болоод дараа нь тарнийн талыг дүүргэж Аграмба болдог.Үүнээс дээш ном цол байхгүй дээ.Баяр хүргэж буянд нь даган баясъя.
маш сайхан мэдээ байна.Бурханы шашин тугэн дэлгэрэх болтугай
Мундаг хүү юм аа
shambalruugaa tonilj uz umhii chyatsaga mini
Баяр хүргье. Одоо төв ганданд дахин Мам Туган хуруулах хэрэгтэй байна. 2 дахь давалгаа эхэлсэн дотооддоо Ковид гарасан болохоор
online aar uzeh bolomjtoin bolovuu
Баяр хүргье