Германы Ингершайм хотоос 100 жилийн өмнө шууданч тагтаагаар илгээсэн захидал олдож түүхчдийн анхаарлыг татжээ.
Дэлхийн нэгдүгээр дайнд шууданч тагтаагаар дайны цагийн мэдээлэл хүргэдэг тусгай тасаг байсан бөгөөд үүний нэг хэсэг гэж түүхчид үзэж байна.
Тухайн захидалд тодорхой он байгаагүй ч дэлхийн нэгдүгээр дайны үед Пруссийн армийн Поттхофын салаанд алба хааж байсан нэгэн тулааны нөхцөл байдлын талаар товч бөгөөд тодорхой дурдсан байжээ.
Уг захидлыг сийрүүлбэл: “Поттхофын салаа галын шугамын баруун хэсгээр довтолсон ч хэсэг хугацааны дараа ухарлаа. Фихтвальдад болсон тулаанд манай салааны бараг тал нь үгүй болов. Хүн хүчгүй болсон тул ухарч байна” гэжээ.
Захидлын төгсгөлд долоодугаар сарын 16 гэж тэмдэглэсэн байсан бөгөөд шинжээчид 1910 юм уу 1916 онд бичсэн гэж таамаглаж буй аж.
Одоогоос хоёр сарын өмнө ХБНГУ-ын Ингершайм хотод зугаалж явсан хоёр хос дээрх олдворыг олж түүхч, судлаачдад өгчээ.
Улмаар Францын Орбе хотод орших дэлхийн нэгдүгээр дайны түүхийн тухай өгүүлдэг Линжийн музейд хүлээлгэн өгч улмаар судалгааны ажил эхэлсэн байна.
Линжийн музейн дээрх олдворыг байнгын үзвэр болгож, тухайлсан тасагт байрлуулахаар болжээ.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл ( 0 )