Халдвартай иргэний хүүхдүүдийг ХАМГААЛАХ БАЙРАНД аваачжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.04/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын төлөөлөгч "Тус газрын төлөөлөл УОК-ын шуурхай штабт орж ажиллаж байна. Өчигдөр халдвар авсан хүний хоёр хүүхдийг гэрт нь оруулаагүй тохиолдол гарсан. Түр хамгаалах байрыг шинээр бий болгож, хоёр хүүхдийг хамгаалах байранд оруулаад байна. Сэлэнгэ аймагт халдвар авсан, тусгаарлагдсан хүмүүсийн нийт 140 гаруй хүүхэд асран хамгаалагчгүй болоод байна. Иймээс эцэг, эх нь тусгаарлагдсан, халдвар авсан айлуудын хүүхдүүдийг түр хамгаалах байр, түр хугацаанд асран хамгаалах боломжтой хамаатан садны хүмүүс дээр байрлуулах ажлыг хийж байна. Монгол улсад 35 түр хамгаалах байр 200 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажиллаж байгаагаас одоогийн байдлаар 32 нь ажиллаж байна" гэв.


ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Халдвар авсан иргэний хүүхдүүдийг байранд нь оруулахгүй гадуурхжээ

 

Top