“Газопровод союз восток” компани Монголд албан ёсоор БҮРТГҮҮЛЛЭЭ

2021 оны 01 сарын 26

 

Хоёр хөршийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг газар нутаг дээгүүрээ дамжуулан бариулах хүсэл Монгол Улсын төр засагт гурван арваныг дамнан, өвлөгдөж өнөөдрийг хүрсэн билээ.

Сүүлийн мэдээллүүдээс үзэхэд хийн хоолойтой холбоотой нааштай үйл явдлууд болж байна. Гадаад харилцааны яамнаас өгч буй мэдээллээр “ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий ОХУ-ын “Газпром” НХН-ийн харьяа, тусгай зориулалтын “Газопровод союз восток” компанийг манай улсын Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, үйл ажиллагаа нь эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр тус компанийн захирал Евгений Николаевич Асеевтэй цахим уулзалт хийжээ.

Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ болон Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн удирдлага, төлөөлөл оролцсон байна.

Элчин сайд Д.Даваа “Газопровод союз восток” компанийн захирал Е.Н.Асеевт тус компанийн захирлаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ тус компанийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ.

Энэхүү уулзалтын хүрээнд “Газопровод союз восток” компанийн зүгээс Монгол Улсын Худалдаа хөгжлийн банканд “Газопровод союз восток” компанийн нэр дээр байнгын данс нээлгэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан монголын талын баталгаажуулах шаардлагатай бичиг баримтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж, Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга уг асуудлаар оросын талыг дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллээр хангасан.

Улмаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий ОХУ-ын “Газпром” НХН-ийн Тусгай зориулалтын энэхүү компанийн үйл ажиллагааг жигдрүүлэхтэй холбогдуулан талууд цаашид нягт хамтран ажиллахаар тохирсон байна” гэх албан мэдээллийг өгөөд байна.

Тэгвэл  “Газопровод союз восток” компанийн мэдээллийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын цахим хуудаснаас орж үзэхэд   2021 оны нэгдүгээр сарын 19-нд албан ёсоор бүртгүүлжээ. Нэг хувьцаа эзэмшигчтэй, ашгийн төлөө байгууллага гэж бүртгүүлсэн байна. 

 

Үйл ажиллагааны чиглэл нь:

 

  • Инженерийн судалгаа, шинжилгээний ажил 
  • Дамжуулах хоолойн тээвэр

Байгалийн хий   дамжуулах хоолойг Монголын газар нутгаар дамжуулах төслийн талаар “Эрдэнэс Монгол” компаниас дараах мэдээллийг өгсөн.

“Евразийг холбох “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг дэлхийн тэргүүлэгч компаниудтай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэхүү хийн хоолой Монгол Улсын газар нутаг дээгүүр 1000 орчим км үргэлжлэх бөгөөд барилгын үед 3700 орчим хүн ажиллаж, ашиглалтын явцад 1300 гаруй хүн байнгын, 5000 гаруй хүн дам ажлын байртай болж, жилд 1 тэрбум ам.доллар олох боломжийг бий болгоно” гэсэн юм.

Эргэн санахад, шинэ зууны эхээр буюу 2000 онд Монголын нутгаар хийн хоолой дайруулан барих  Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/  бэлтгэгдэж, Кремлийн тэргүүний ширээн дээр хүргэгдэж байсан үүх түүхтэй.

Я.Содбаатар Шадар сайдын хувиар “Газпром”-ын төлөөлөл манай улсад ирж, маршрутаа эцэслэх гэж байгаа тухай өнгөрсөн оны есдүгээр сард хэлж байсан.  Түүний хэлснээр манай зүгээс төв магистрал төмөр замынхаа шугамыг дагаж  маршрутыг тогтоох санал тавиад байгаа гэсэн. Улаанбаатар төмөр замын суурь бүтэц нь 1520 мм-ийн цариг бүхий 1815 км урт гол хоёр шугамаас бүрддэг. Үүнээс ОХУ, БНХАУ-ыг холбосон гол зам нь Сүхбаатар – Замын-Үүд чиглэлийн хойд, урд хилийг холбосон 1110 км зам юм. Тэгэхээр энэ чиглэл дагуу хийн хоолойг барьж байгуулах саналыг манайхаас тавьж байна гэсэн үг юм. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний 90 гаруй хувийг  эзэмшдэг. Тэгвэл тус нийгэмлэгийн  хувьцааны 50 хувийг Монгол Улсын Засгийн газар, 50 хувийг “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг (РЖД) тус тус эзэмшиж буй. Түүнчлэн нийгэмлэгийн дээд удирдлагыг хувь нийлүүлэгч хоёр тал тэнцүү хуваарилан хэрэгжүүлдэг нь  Монголын Засгийн газрын зүгээс аливаа шийдвэр гаргахад чөдөр тушаа болж ирснийг хаа хаанаа мэдэж буй.

Тэр ч утгаараа хийн хоолойг төмөр замын төв магистрал шугамын дагуу дайруулах нь 50 хувийн эзэн ОХУ-тай маргаан үүсгэх нэг шалтгаан болох вий гэсэн болгоомжлолыг дагуулж байгааг хэлэх хэрэгтэй байх. Манай тухайд газар нутаг дээгүүрээ хийн хоолой дамжуулчихвал төлбөрийг нь авна, хийнээс нь бас аваад ашиглачихна гэсэн хүлээлттэй олон жил болж байна.

Эхэнд хэлсэнчлэн, албаны мэдээллүүдээс харахад хийн хоолойн төсөлтэй холбоотой үйл явдлууд ямар ч байсан өрнөж л байна.

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жүжиг(66.181.161.120) 2021 оны 01 сарын 28

Хэхэ, хийн хоолойтой ямар ч холбоогүй. Зүгээр л бензин колонкуудыг шууд монголд байрлуулах гэж байгаа. Ер нь тэр нь шулуухан. Бензин дамлаад авлаа ч яалаа гууд авлаа ч яалаа. Бензин тасална гэвэл манай компаниуд дамлаж авах, шууд авах ямар ч ялгаагүй.

1  |  1
Mai”tts(154.66.132.133) 2021 оны 01 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59

0  |  0
Zochin (192.82.68.42) 2021 оны 01 сарын 27

Sudalgaanii kompany hedii bltol sudlah bol do

0  |  0
urgen (223.104.15.201) 2021 оны 01 сарын 27

owoo doo

0  |  0
к(103.26.195.113) 2021 оны 01 сарын 26

хятад орос газ хэрэглэнэ, монгол нүүрс хэрэггүй ээ

0  |  0
Том(202.179.25.246) 2021 оны 01 сарын 26

Том төсөл Монголд ашигтай тусна.

0  |  0
Зочин(192.82.74.28) 2021 оны 01 сарын 27

Газ дэлбэрдэгэ орост нэг галзуу хүнээс болоод орон сууцанд нурдага тэр л аймшагтай.

0  |  2
Бат(202.9.47.3) 2021 оны 01 сарын 26

Бид энэ хийнээс авах боломж бүрдэх үү одоо шинэ байранд газын холболт хийх үү

0  |  0
Good(66.181.168.131) 2021 оны 01 сарын 26

We have gas

0  |  0
Top