Суэцийн сувгийг хаасан "Evergreen"-ий ачааны тэрэг ТҮГЖРЭЛ үүсгэжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

Суэцийн сувагт энэ сарын 23-наас хойш элсэн шигдэн, хөндөлссөн тээврийн усан онгоцыг элснээс гаргалаа гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

“The Wall Street Journal” хэвлэлд мэдээлснээр, чингэлэг тээвэрлэгч хөлгийг хэсэгчлэн гаргаж авсан бөгөөд өдгөө хөлгийн замыг тэгшилж байна гэж сувгийн захиргааны тэргүүн Усама Рабиа ярьжээ. Энэ сарын 23-нд түйрэнгийн улмаас 400 метр урт “Evergreen” усан онгоц удирдлагаа алдаж, Сэуцийн сувагийн өмнөд хэсгийн замд хөндөлсөн зогссон юм. Үүнээс болж тус сувгаар гарахаар 276 хөлөг онгоц түгжрээд байна.
 


Газар дундын тэнгисийг Улаан тэнгистэй холбодог Суэцийн суваг 163 метр үргэлжилдэг. Энэ сувгаар дэлхийн далайн тээврийн 10-12 хувь нь дайран өнгөрдөг байна.

Суэцийн сувгийг хаагаад буй усан онгоцыг эзэмшдэг “Evergreen” ачааны тэрэг Хятад улсад мөн хөндөлсөн зогсож, замын түгжрэл үүсгэжээ.

Асар том чингэлэг тээвэрлэгч хөлгийн адил ачааны тэрэг чиглэлээсээ баруун тийш хазайж, зам дээр хөндөлсөн зогсож,  хөдөлгөөн хаажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top