Суэцийн сувагт 60 мянган хонь, 421 үхэр гацсан байжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

 
Суэцийн сувагт дэлхийд хамгийн томд тооцогддог чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц хөндөлсөн зогссоноос болж 60.4 мянган хонь, 421 үхэр ачсан таван усан онгоц зургаан хоног гацсан тухай Египетийн хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.

Амьд малтай хөлгүүд Испани, Румынээс Саудын Араб руу чиглэж байжээ. Египетийн хөдөө аж ахуйн сайд Ас Сейид аль Кусерийн хэлснээр, Суэцийн сувгийн захиргаатай зөвшилцсөний үндсэн дээр эдгээр хөлөг дээр малын эмчийн гурван баг ажилласан байна. Малд нийт 190 тонн тэжээл, 120 тонн ус тавьж өгчээ.

Суэцийн сувагт хүчтэй түйрэнгийн улмаас элсэнд сууж, хөндөлсөн зогсооны улмаас хөдөлгөөнийг зургаан хоногийн турш хаагаад байсан “Ever Given“ компанийн 400 метр урт “Ever green” хөлөг онгоцыг даваа гарагт татаж гаргасан ба өнөөдрөөс эхлэн хөдөлгөөнийг нээгээд байна. Зургаан хоногийн турш тус сувагт 422 хөлөг онгоц гацаад байсан юм. Өнөө өглөө гэхэд хоёр чиглэлд 113 хөлөг онгоц хөдөлгөөнөө үргэлжлүүлжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top