Египетийн усан замын анхны эмэгтэй ахмад Марва Элселехдарыг чингэлэг тээвэрлэгч “Эвер Гивен” хөлөг онгоцыг Суэцийн сувагт гацаасан гэх мэдээлэл цахимаар тарсан.
Дэлхийн хамгийн чухал тээврийн замуудын нэгийг хааж, худалдааны үйл ажиллагааг саатуулсан гэгдээд байгаа Марва Элселехдар харин утсаа нээгээд маш их гайхаж, цочирдсоноо ярьжээ. 29 настай Марва Элселехдар “Эвер Гивен” хөлөг онгоц Суэцийн сувагт гацах үед олон зуун км-ын зайтай Александриад "Аида IV" хөлөг онгоцны ахмадын нэгдүгээр туслахаар ажиллаж байжээ.
Суэцийн сувгийн түгжрэлийг Египетийн анхны эмэгтэй ахмад Марва бий болгосон гэж “Arab News” сайт мэдээлсэн мэтээр цахимаар скрийн шот явах болсон. Тэгвэл үнэн хэрэгтээ Марва өмнө нь “Arab News” сайтад ярилцлага өгч байжээ. Уг зургийг нь ашиглан хийсэн эвлүүлэг, худал мэдээний хамт цахимаар тархсан аж.
Марва Элселехдар өөрийнх нь тухай худал мэдээлэл түгээсэнд маш их айсан боловч олон хүн эерэг сэтгэгдэл үлдээсэн байжээ. Бүсгүй “Худал мэдээллийн ачаар би алдартай болчихлоо” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )