Б.Буянтогтох: Амьсгалын аппаратны нөөц хангалттай байгаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, зарим асуултад хариулт өглөө.

Тэрбээр "Дархлаа дэмжих уламжлалт эмчилгээний багцыг Өрхийн эмнэлгүүдэд хүргүүллээ. Бүх эмнэлэг ковидын тусламж үйлчилгээг үзүүлэхээс өөр аргагүй байна. Хүндрэл, нас баралтаас сэргийлэхийн тулд гуравдугаар шатны эмнэлгүүдээ ашиглахаас өөр аргагүй болж, эмнэлгийн бусад тусламж үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах хүмүүсийн тоо хөл хорионы улмаас багассан байгаа. Хөл хорио сулрахаас эргээд нэмэгдэнэ. Хүндрэлээс хамгаалахын тулд зорилтот бүлгээ вакцинжуулах, дархлаажуулалтын багц болон вирусний эсрэг эмчилгээг урьтал маягаар хийх арга хэмжээ авна. Эмнэлгүүдийг вирусний эсрэг эмээр хангаж байгаа" гэлээ.

Хөдөө орон нутгийн хувьд өнөөдрийн байдлаар 3000 орчим ор дэлгэжээ. Эмчилгээ хийлгэж байгаа 1200 орчим өвчтөн байгаа бөгөөд бусад нь эдгэрч гарсан байна. Байдал хүндэрвэл 7700 ор дэлгэнэ гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 30 эмнэлэг ковидын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж. Ковид нь уушгийг өвчлүүлдэг учир амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн баллон маш хэрэгтэй болно. Ковид гарснаас хойш амьсгалын аппаратны нөөц хангалттай байгаа ч түүнийг ажиллуулах хүний нөөц дутагдаж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Одоо ковидын эсрэг ажиллаагүй эрүүл мэндийн ажилтан гэж байхгүй болжээ. 20 гаруй мянган ойрын хавьтал байгаа энэ үед Өрхийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгдээд байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түмэн(192.82.76.199) 2021 оны 04 сарын 30

дандаа худлаа ярихийн тэгвэл яагаад хүиүүс 8.9 өөраа үхээд бгам бэээн

0  |  0
Top