"Ковидын мутац бүр хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэггүй"

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Вирус мутацид орох нь хэвийн үзэгдэл аж. Аливаа амьд биет өсөж үрждэг бөгөөд вирус бай эс буюу хүний биеийн эсийг олж, өсөж үржихдээ удмын мэдээлэлд нь өөрчлөлт ордог байна. Гэхдээ мутац бүр хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэггүй гэж Герман улсад ажиллаж буй монгол судлаач н.Сэвжидмаа ярьж байна. 

Тэрбээр "Мутацуудыг хооронд нь ангилж үзэхэд, зургаан төрлийн мутац л анхаарал татсан. Тухайлбал, Английн мутац нь маш хурдтай тархдаг халдвар. Мөн Африк, Бразилын шугаман мутац дархлаа дарангуйлж байна. Калифорнийн шугаман мутацыг мөн судалж байгаа. Хамгийн сүүлд Энэтхэгт гарсан мутац маш хүчтэй байна. Ковидын энэ хувилбарын эмнэлзүйн шинж нь их хүнд байгаа" гэлээ.

Астра Зенека, Модерна, Файзер зэрэг вакцин ковидын зарим хувилбарын эсрэг үр дүнтэй үйлчлэх гэнэ.

Монгол Улс аюултай шугаман мутацын тоонд ороогүй, хэвийн байгаа аж. Вирус байгальд тархсан тохиолдолд устаж үгүй болоход хэцүү бөгөөд яаж хэлбэрээ өөрчилж, мутацид орохыг хэн ч таашгүй учир вакцинаа хийлгэж, халдвар хамгааллын дэглэмээ сахисаар байх хэрэгтэйг хэллээ. Вакцинууд амжилттай судлагдаж байгаа энэ үед мутацид орж өөрчлөгдсөн вирусний эсрэг үйлчилгээтэй вакцин гаргаж авах хурд ч илүү болох аж.

Халдвараас өөрийгөө хамгаалах гол арга нь вакцин гэдгийг  Вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэд PCR шинжилгээгүйгээр хөдөлгөөнд оролцох юм.

 
Top