Ертөнцийн гоо бүсгүйгээр Мексик оролцогч тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Ертөнцийн гоо бүсгүйгээр Мексикийн оролцогч Андреа Меса тодорчээ.

Мексикийн Чиуауа хотын оршин суугч, 26 настай үзэсгэлэнт бүсгүйд 2019 оны Ертөнцийн гоо бүсгүй, Бүгд Найрамдах Өмнөд Африк Улсын иргэн Зозибини Тунци очир эрдэнийн титмийг гардуулсан байна.

Тус тэмцээний хоёрдугаар байрыг Бразилын оролцогч Жулиа Гама, гуравдугаар байрыг Перугийн гоо бүсгүй Яник Масета эзэлжээ.

Програмист мэргэжилтэй Меса Чиуауа мужид аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө ажилладаг ба хүчирхийллийн эсрэг тэмцдэг.

Финалын шатанд Ертөнцийн гоо бүсгүйн титмийн төлөө Перу, Доминикан, Бразил, Энэтхэг, Мексикийн бүсгүйчүүд өрсөлджээ. Месагийн гоо үзэсгэлэнгийн стандарт, цаг хугацааны явцад энэ нь хэрхэн өөрчлөгдөж буй талаарх асуултад хариулсан хариулт нь шүүгчдийн өндөр үнэлгээ авчээ.

69 удаагийн тэмцээн коронавирусний цар тахлын улмаас 2020 оны гоо бүсгүйг тодруулжээ. Финалын шатны оролцогчид болон ялагчийн энэ жил зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн тодруулсан байна. Шүүгчээр 1997 оны Ертөнцийн мисс Бруки Ли (АНУ), 2006 оны Ертөнцийн гоо бүсгүйн титмийн эзэн Зулейка Ривера (Пуэрто Рико) нар ажилласан байна.

Бразилын оролцогч Жулиа Гама

Перугийн гоо бүсгүй Яник Масета

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
саран(1.231.177.4) 2021 оны 05 сарын 18

намайг гүйцэхгүй хахаха

0  |  0
нар(1.231.177.4) 2021 оны 05 сарын 18

ази хүүхэн шиг

0  |  0
Top