Дэлхийн Мисс Андреа Меса гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Miss Universe тэмцээн бол дэлхийн хамгийн том дөрвөн Гоо сайхны тэмцээний нэг. Өнөөдөр өглөө АНУ-ын Флорида мужийн Холливуд хотод тус тэмцээний финалын шат явагдаж, Мексикийн мисс Андреа Меса түрүүллээ.

Дэлхийн шинэ мисс Андрей Меса гэж хэн бэ гэдгийг тодруулахаар бид инстаграм хуудсаар нь зочиллоо.

Андреа Меса Мексикийн хойд хэсгийн Чиуауа хотод төрсөн. Дунд сургуулиа төгсөөд их сургуульд элсэж, программчийн мэргэжлээр сурсан.

2017 онд их сургуулиа төгсөөд инженер прогаммчаар ажиллаж, хажуугаар нь загвар өмсөж байв. Эрчүүдийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэнээрээ ихэд бахархдаг.

26 настай. Меса загвар өмсөгчөөс гадна мэргэжлийн гоо сайханч. 2016 онд моделийн гараагаа эхэлсэн.

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч. Жендерийн тэгш бус байдлыг халах зорилготой INMUJERES хүрээлэнтэй нягт хамтран ажилладаг. Мөн Энэтхэг, Индонез, Хятадад ядуучуудад туслах буяны сангийн элчин төлөөлөгч.

Меса кроссфит, сэндбординг, дюльфер зэрэг экстрим спортоор хичээллэдэг.

Чиуауа хотын аялал жуулчлалын элч. Төрөлх хотоо олон нийтийн сүлжээнд байнга сурталчилдаг.

40 гаруй үеэлтэй. Олуулаа байх дуртай гэж ярьдаг.

Тэрээр дуулах дуртай. Дуу хөгжмөөр дамжуулж, сэтгэлээ илэрхийлэх дуртай.

Байгаль орчноо хамгаалж, цагаан хоол сурталчилдаг. Олон жилийн өмнөөс амьтны гаралтай зүйл хүнсэндээ хэрэглэхээ больсон.

Меса Дэлхийн Мисс болсон Мексикийн гурав дахь төлөөлөгч. Түүнээс өмнө 1991, 2010 онд мексик бүсгүйчүүд дэлхийд тэргүүлж байв.

Өнөөдрөөс эхлэн Меса Miss Universe Organization-иас зохион байгуулсан бүх ажилд оролцоно. Мөн Нью-Йоркийн кино академид үнэгүй суралцах эрхтэй болсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.26.5) 2021 оны 05 сарын 24

suuliin uyed 1 iim tankshig tankshig transgender turhtei huuhnuud turuuldeg bolchij

0  |  0
Top