Туркийн ууланд жуулчин бүсгүй алга болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Туркийн Анталья хотын ууланд аялж явсан украин бүсгүй сураггүй болжээ.

Одессоос Туркт аялахаар очоод алга болсон бүсгүйг хайх ажил үргэлжилж байгаа талаар Анталья дахь Украины консулын газраас мэдээлжээ.  

OBOZREVATEL-д мэдээлснээр бүсгүй энэ сарын 1-нд Турк рүү явсан байна. Тэрбээр энэ сарын 10-нд гэртээ эргэж ирэх байсан ч тавдугаар сарын 2-ноос гэр бүлийнхэнтэйгээ холбоо тасарчээ.

Бүсгүйг хайх ажилд аврагчид болон уулчид оролцож байгаа аж. Гейик Сивриси уулнаас түүний майхан олдсон байна.

Туркийн Анталья хот нь тус улсын аялал жуулчлал, амралт сувиллын гол бүс юм. Далайн боомт хот Антальяд жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дүрвэгч хүлээж авдаггүй. Тус хотод дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид очдог юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.182.247) 2021 оны 05 сарын 19

1 honhort huchinduuleed tolgoigoo tasduultsan hevtej baigaa biz

0  |  1
Top