Хоёр гэр бүл маргалдсаны улмаас 10 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Египетийн Кена мужид хоёр гэр бүл хоорондоо маргалдсаны улмаас дор хаяж арван хүн амиа алдаж, долоон хүн гэмтжээ.

Орон нутгийн “Masrawy” сайтад мэдээлснээр, Абу Хизам тосгонд оршин суудаг ас Саадиа, аль Авамер гэр бүлийн хооронд дэгдсэн маргаан буудалцаанд хүрсэн байна. Гэрчийн ярьснаар, эл хоёр гэр бүл услалтын насосноос бол маргалдаж, улмаар ас Саадиа гэр бүлийн нэг гишүүн амиа алджээ. Нэг гишүүнээ алдсан ас Саадиагийнхан сөргөлдөгч гэр бүлийн гишүүд явж байсан автобус руу гал нээсэн байна. Тус автобусанд зөвхөн аль Авамерийнхан төдийгүй өөр хүмүүс ч мөн байсан гэнэ.

Амиа алдсан найман хүнийг тогтоогоод байгаа бөгөөд хамгийн өндөр настай нь 65, хамгийн бага нь найман настай байжээ.

Хэргийн газар үзлэг хийж, шалгаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.92.74) 2021 оны 06 сарын 06

10 биш 9 болчихлоо, сумьяабазар шиг бас тоо мэдэхгүй ээ, сумьяабазар 0,07 га- г 0,7 га гээд баыгаа биз, үүний ялгааг мэдэх ч сумьяад ахадсан хэрэг байхаа даа, хаалтаа нээгээд, хаалтаа хаагаад ч ухаарахгүй байх

0  |  0
Zochin(66.181.161.100) 2021 оны 06 сарын 06

Hunii,huuhdiin erheer hahsan hunees ug sonsoj zemlel huleej suraagui manai erhiin teneguud udahgui naadhaas chini iluu allaga hiine harj l baigaarai

0  |  0
Зангараг(202.179.25.111) 2021 оны 06 сарын 03

Шашны сургааль нь тийм юм.

0  |  0
Top