Дээд зэрэглэлийн ая тухыг, тун боломжийн нөхцөлтэйгөөр санал болгодог “Grand Marshal Luxury villas" дөрвөн улирлын цогцолборын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.
Түм түжигнэж, бум бужигнасан замын түгжрэл, амьсгалахын аргагүй бүгчим халуунаас түр холдож “Grand Marshal Luxury Villas” цогцолбор хотхоны барилгын талбайд түр саатлаа.
Улаанбаатарт +34 хэмийн халуун ч Сэлбийн ам өөд өгсөх тусам сэнгэнэсэн салхи сэргэтэл үлээж, шар багваахай цэцэгс зулаастай нов ногоон зүлэг холоос харахад хивс мэт. Энд бүтээн байгуулалт эд дундаа өрнөж байна...
Цогцолбор хотхоны бүтээн байгуулалттай танилцахаар очиж буй иргэдэд зориулж асар майханд ширээ засчээ. “Тансаг айраг” шимж, амталж шарсан шорлог идэнгээ ая тухтай асар майханд тухлаж, дөрвөн улирлын “Grand Marshal Luxury Villas” цогцолборын талаар танилцлаа. Энэ халуунд цэлэлзсэн сайхан хүйтэн айраг шиг янзтай зүйл үгүй.
Ханш нээхтэй зэрэгцэн шаваа тавьсан цогцолбор хотхоны бүтээн байгуулалт хоёрхон сарын дотор 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Хэд хэдэн мултихаус барилгын цутгалт хийгдсэн байна. Түүнчлэн төслийн оролцогч бүр "Эзний сэтгэлээр бүтээнэ" гэсэн уриан дор нэгдэн, 200 жилийн эдэлгээтэй, тансаг зэрэглэлийн хауснуудыг Монголдоо бүтээн байгуулж буй нь барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр гэдгийг тодотгоё.
ТАУН ХАУС БҮРД ЛАНД 300 АВТОМАШИН БЭЛЭГЛЭНЭ
ТАУН ХАУС бүрт "ЛАНД-300" автомашин бэлэглэх аж. Тодруулбал, “Grand Marshal Luxury villas" дөрвөн улирлын цогцолбор хотхоны гурван давхар ТАУН ХАУС-ыг метр квадратын үндсэн үнэ болох 5.950.000 төгрөгөөр, нийт үнийн дүнгийн 100 хувийн төлөлтөөр худалдан авснаар энэхүү урамшууллын эзэн болох юм.
Бүр тодруулбал,
Мөн та ЛАНД-300 автомашин авахгүй ч байж болох бөгөөд үнийн дүнгээс 253 сая төгрөг хасч, таны худалдан авалтыг урамшуулах аж. ТАУН ХАУС-ын бас нэгэн урамшуулал бол 30-50 хувийн төлөлтөд компанийн 2-3 жилийн хугацаатай, хүүгүй лизингэд хамрагдах боломж олгож байгаа аж.
198.42, 206.7 метр квадрат, зургаан өрөө ТАУН ХАУСНЫ үндсэн үнэ 1 метр квадрат нь 5,950,000 төгрөгөөс 3,670,000 төгрөг хүртэл хямдарчээ. Захиалагч өөрийн хүсэл сонирхолд бүрэн нийцсэн интерьер засал хийлгэхээр цагаан засалтай захиалбал 1 метр квадратын үнээс нэмж 1,000,000 төгрөг хямдруулах аж.
ТАУН ХАУСНЫ төлбөрийн нөхцөлийн тухайд, Урьдчилгаа 30-50%, төлбөртөө автомашин, орон сууц оролцуулах боломжтой. Мөн урьдчилгаа төлбөрөөс хамаарч компанийн 2-3 жилийн хүүгүй лизингээр авах боломжтой, Ашиглалтад орох хугацаа 2021 оны дөрөвдүгээр улирал байх юм.
Зуслан нийт 13.2 га газартай бөгөөд үүнээс 1942 оноос эхлэн барилгажсан 6,1 га талбайг байгалийн унаган төрхийг нь хадгалан “Сэлбэ” цогцолбор буюу “Сэлбэ” олон улсын хүүхдийн зуслан болгон дараах бүтээн байгуулалтуудыг 2021-2023 онуудад ээлж дараалан хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.
Монголын чинээлэг дундаж давхаргад зориулсан энэ төсөл цогц төлөвлөлтөөрөө зуслангийн хаусанд хувьсгал хийж буй. Жилийн турш амьдрах боломжийг бүрдүүлэх энэ хотхонд 400 айлын хаусаас гадна Кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, 150 ортой европ стандартын цэцэрлэг, эх, нялхсын 74 ортой сувилал, соёл, спортын комплекс босно.
Түүнчлэн 400 машины ил зогсоол, 500 машины дулаан зогсоолтой. Нийт талбайн 70 хувь нь ногоон байгууламж байна.
“МУЛЬТИ ХАУС” - ОНЫ СҮҮЛИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Grand Marshal Luxury villas" дөрвөн улирлын цогцолбор хотхоноос 2-3 өрөө МУЛЬТИ ХАУС-таа мөн хямдрал зарлаж, метр квадратын үнийг 3,950,000 төгрөгөөс 2,750,000 төгрөг хүртэл хямдруулжээ. Захиалагч 100 хувь төлөлтөө хийн худалдан авбал метр квадрат нь 2,750,000-2,950,000 төгрөг, 50 хувийн төлөлт хийвэл 3,350,000-3,550,000 төгрөг, 30 хувийн төлөлт хийвэл метр квадрат нь 3,550,000-3,750,000 төгрөгөөр тооцогдох юм байна. Өрөөний сонголтын тухайд, хоёр өрөө нь 47.66 метр квадрат, 54.18 метр квадрат бол гурван өрөө нь 75.35 метр квадрат, 77.85 метр квадрат гэсэн сонголттой.
Хотхоны хауст ухаалаг барилгын шийдлийг нэвтрүүлж, захиалагчийн хүсэл сонирхолд нийцсэн олон төрөл, интерьер, дизайны хувьд монголчуудын уламжлалт амьдралын хэвшлийг харгалзсан өрнө, дорнын хэв маягийг хослуулахаар төлөвлөжээ. Барилга бүрийг чанартай, эдэлгээтэй барихад төсөл санаачлагчид онцгой анхаарч, Монголдоо тэргүүлэгч компаниудаас түүхий эд, материал, тоног хэрэгслээ татаж буй. Онцлоход захиалагч бүрийнхээ санхүүгийн байдал, орлогод тохирсон сонголт, төлбөрийн уян хатан нөхцөл, компанийн хүүгүй лизинг санал болгож байгаа аж.
Уултай бол уултай, модтой бол модтой, өдрийн турш нар тусдаг, гурван талаасаа уулаар хүрээлэгдсэн болохоор нөмөртэй, тэгш довцог, эрүүл, шимт хөрстэй Сэлбийн ам хүнд ээлтэй байдлаараа Улаанбаатар хотын эргэн тойрны газруудаас сонгогдон шилэгдэж, 1942 онд Монголын анхны хүүхдийн зуслан энд боссон билээ. Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар “Сэлбэ” зусланг байгуулснаас хойш хэдэн үеийн хэчнээн мянган хүүхэд энд бага насны баясгалант өдрүүдээ үдсэн гэх вэ. Хэрвээ он цагийг ухраадаг сан бол тэдний баяр хөөртэй, цовоо цолгин дуу, дурсамжийг тов тодхон сонсох сон...
ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА: 2021 оны 4 дүгээр улирал
ХОЛБОО БАРИХ УТАС: 8857-9080, 9810-9080, 9311-9080, 9919-9080, 9005-9080, 9667-9080, 8084-9080, 8070-9080
БАЙРШИЛ: Сүхбаатарын талбайгаас 19 километрт, СБД, 20-р хороо, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн дэргэд
ОФФИС ХАЯГ: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кинотеатрын хойд талд “Оранж плаза” төв, 4 давхарт