Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2021.07.12) Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа.
Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр "Сүүлийн 24 цагт /2021.07.12/ 1496 халдвар бүртгэгдэж, халдварын байдал сүүлийн гурав хоногт харьцангуй тогтворжиж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 50, энгийн 1200 ор сул буюу нийт орны 18,1 хувь нь сул байна. Дүүргийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрээр хангах ажил эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Хотын захиргааны шинэ байранд дэлгэсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг нийлүүлж байна. Мөн хүчилтөрөгчийн 2000 баллон, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч 1000 ширхэг, амьсгалын аппарат 50 ширхгийг эмнэлгүүдэд нийлүүлэх ажил хийгдэж байна" гэлээ.
Мөн наадмын амралтын өдрүүдээр орон нутгийг зорих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, сүүлийн гурван өдөрт л гэхэд 30 мянга гаруй иргэд хотоос орж гарсан гэж Шадар сайд хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутаг дахь нөхцөл байдалд онцгой анхаарахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Түүнчлэн олон улсад дельта вирусын тархалт нэмэгдэж буй учир гадаад улсаас иргэдээ татан авч байгаа асуудалд онцгой анхаарах ёстой гээд, энэ асуудлаар баасан гарагт болох Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болгов.
Цар тахлын эмчилгээнд анхаарах, вакцинд хамруулах ажил, татан авалтыг үргэлжүүлэх, шаардлагатай эм тариаг нөөцлөх үүргийг Эрүүл мэндийн сайд болоод холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинд нийт хүн амынхаа 60-аас дээш хувийг хамруулсан таван улс байгаагийн нэг нь Монгол Улс болжээ. Тиймээс иргэдийг халдварын дэглэм сахиулахад онцгой анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Орон нутагт вакцины үйлчлэл нийслэлээс 14-21 хоногийн хоцрогдолтой явж байгаа учраас орон нутаг руу зорчиж байгаа нийслэлийн иргэн бүр хариуцлагатай байхыг тэрбээр уриаллаа.
Засгийн газар Авлигын эсрэг комисс байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар тус комиссыг байгуулахаар болжээ.
Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгчөө томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Сэтгэгдэл ( 11 )
Xyatad vaktsinii turshiltand orson ulsiin neg geech !
Чацга сайвар чонын гүйдэл.
Вакцинжуулалтаараа ч ер нь л дэлхийд эхний таван байранд шүү. Үр дүн нь жаахан тиймэрхүү болохоос.....
худлаа мэдээ монгол улс вакцин трак дээр 8 дээр байна
Хужаа хор нь баригдаад дахиж хор шахаж Монголчуудыг хүйс тэмтрэхнээ??!! Дэлхийн хаана ч ”гуравдахь тун” гэж байхгүй. Олон хүн устаглаадаа хэдэн тэнэг дарга нар. Ял нэхэх өдөр ирнээ
Хүн нь нас бараагүй , өвдөөгүй хүмүүс энэ ковидыг ойлгохгүй байх шиг бна. Вакцин ч тус болсонгүй, манай хүнд бүр хүндрэл болголоо. Хятадын биш өөр вакцин хийлгэдэг байж гэж бодох юм даа. Ухаангүй байхад нь хүчилтөрөгчийг нь аваад өөр хүнд залгаад, хэн ч таслахгүй гэж хажууд байсан хүн нь хэлсэн би эмч, сувилагч нартаа итгэж байсан итгэл маань нурж, одоо өмсгөл өмсөөд баяртайгаар зургаа даруулж байгаа эмч сувилагчийг хараад ямар хүйтэн сэтгэлтэй баг нь бидэнд таарчихваа гэж харамсах юм даа
Хүн нь нас бараагүй , өвдөөгүй хүмүүс энэ ковидыг ойлгохгүй байх шиг бна. Вакцин ч тус болсонгүй, манай хүнд бүр хүндрэл болголоо. Хятадын биш өөр вакцин хийлгэдэг байж гэж бодох юм даа. Ухаангүй байхад нь хүчилтөрөгчийг нь аваад өөр хүнд залгаад, хэн ч таслахгүй гэж хажууд байсан хүн нь хэлсэн би эмч, сувилагч нартаа итгэж байсан итгэл маань нурж, одоо өмсгөл өмсөөд баяртайгаар зургаа даруулж байгаа эмч сувилагчийг хараад ямар хүйтэн сэтгэлтэй баг нь бидэнд таарчихваа гэж харамсах юм даа
1-ээс хатуу хөл хорио тогтоосон юм уу , аль эсвэл наадмаар олон хоног амарч байгаа юм уу ?? Аль нь ч мэдэгдэхээ болиод амар сайхандаа л жаргаж байна ш дээ - УОК ч , ЗГ ч айгаад шийдвэр гаргаж чадахаа ч больсон , бүлх залгисан нохой шиг олон түмнээс айгаад дуугарч чадахаа ч болисон , ийм л нэг ЗГ - тай болсон ш дээ ... Нөгөө анх байгуулагдахдаа ”ковидгүй зун” , ”наадамтай зун” энэ тэр гээд сүрданзантаад байсан Оюунэрдэнэ ч НАМ - Хүрэлсүх ч МАН ...
Авилгын эсрэг комисс гэнэ үү? Тэгээд Авилгатай Тэмцэх Газар юу хийдэг гэсэн үг вэ?
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n
гэвч