Засгийн газар өнөөдөр ЭЕШ-ын товыг зарлана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 20

Засгийн газрын өнөөдөр /2021.07.20/  ээлжит бусаар хуралдаж,  Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах хугацааг товлож, өдрийг зарлана гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2021.07.19/ мэдээлсэн.

Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40 мянган хүүхэд бүртгүүлээд байгаа. Хэрэв тус шалгалтыг зургаадугаар сард авсан бол 10 мянган хүүхэд буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь шалгалтад орж чадахгүй байх  эрсдэл байсныг тэрбээр мэдэгдсэн. Түүнчлэн наймдугаар сардаа багтааж Элсэлтийн ерөнхий шалгалтыг авна гэсэн юм.

Мөн тэрбээр  “Хичээлийн шинэ жилийн эхлэх хугацаа Боловсролын хуулиар зохицуулагддаг. Бид хуулиа хэрэгжүүлж ажиллана, гэхдээ ковидын нөхцөл байдал сайжрах уу, муудах уу гэдгийг одоо хэлэхэд хэцүү байна. Хичээлийн шинэ жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр аймаг, орон нутаг, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч, бэлтгэл ажлаа хангаж байна. Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргана” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top