Улсын хэмжээнд 33448 хүүхэд КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР авчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

Төрийн ордонд өнөөдөр /2021.07.26/ Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын 156737 тохиолдол батлагдсан. Үүнээс 2733 нь жирэмсэн эмэгтэй байна. Нийт тохиолдлын 20 орчим хувь буюу 33448 тохиолдол нь хүүхдүүд байна. Нийт 774 нас баралт бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, орон нутагт 14500 орыг дэлгэн ажиллуулж байна. Үүнээс 347 ор нь эрчимт эмчилгээний чиглэлээр тусламж үзүүлж байна. Халдварын эсрэг 15 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Манай улсад 1087 амьсгалын аппарат байна. Нөөцөл 100 гаруй аппарат байна. Уушги оруулах аппарат гурав байна. Халдварын үед нэн шаардлагатай нэг хэрэгсэл бол хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлага байна. Өнгөрсөн хугацаанд 16 бэсрэг хүчилтөрөгчийн төхөөрөмжийг нийлүүлж, 10-ыг захиалаад байна" гэх мэдээллийг өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top