ХӨСҮТ: Долоон хүн эндэж, нас баралт 789 боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 27

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7408 хүнээс коронавирусний шинжилгээ авчээ. Үүнээс 1115 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Шинээр батлагдсан 1115 тохиолдлын 357 нь Улаанбаатар хотод, 758 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр дотоодод улсын хэмжээнд халдварын 159 мянга 101 тохиолдол бүртгэгдээд байна. 

Харин өнгөрсөн хоногт халдвар авч, эмчлэгдэж байсан долоон хүн энджээ. Өөрөөр хэлбэл, 41-ээс дээш насны таван эмэгтэй, хоёр эрэгтэй нас барсан байна. Улмаар улсын хэмжээнд нийт нас баралт 789 боллоо. 

Тэгвэл халдвар авсан 2233 иргэн эдгэрсэн бол ХӨСҮТ-д нэн хүнд гэсэн оноштой 182 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top