Өнгөрсөн хоногт халдвар авсан 2157 хүн эдгэрчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 29

Өнгөрсөн хоногт халдварын 1231 тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 496 нь Улаанбаатар хотод, үлдсэн 734 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Харин зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн байна. 

Тэгвэл халдвар авч, эмчлэгдэж байсан зургаан хүн нас баржээ. Тэдний тав нь архаг, хууч өвтэй байжээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт нас баралт 802 болж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2157 иргэн эдгэрсэн бол 181 хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top