“Хариуцлагын гэрээ”-г мөрдөж ажиллаагүй бол гэрээг цуцлана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 29

Коронавируст халдвар /ковид-19/-ын үед эдийн засгаа сэргээх зорилгоор худалдаа үйлчилгээний газруудтай хариуцлагын гэрээ байгуулан үе шаттайгаар үйл ажиллагааг нь нээж эхэлсэн билээ. Тус гэрээний хэрэгжилтийг аж ахуйн нэгжүүд хэрхэн мөрдөж, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын дагуу ажиллаж байгаа эсэх дээр дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс худалдаа, үйлдвэрлэлийн хэлтэс, Цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалтыг хийж байна.

Шалгалтын үеэр зочид буудал, хоол үйлдвэрлэл, саун, ил задгай үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, дугуй засвар зэрэг нийт 50 газрыг хамруулсан бөгөөд дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна.

 

  • Бүртгэл QR код уншуулалт,
  • Хүн хоорондын зай барилт,
  • Халуун хэмжилт хангалтгүй
  • Халдваргүйжүүлэлт хийлгэх хугацаа өнгөрсөн
  • Бага насны хүүхдэд үйлчилсэн зэрэг алдаа дутагдал гарсан.

Шалгалтын ажлын хэсэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаагүй, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад сануулга, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд зөрчлөө арилгаагүй тохиолдолд дараагийн удаа “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top