Цар тахлын үеийн хэрэглээ - НЭРИЙН ХУУДСАН САВАН

Админ | Zindaa.mn
2021 оны 07 сарын 30


БНСУ-ын Инчён хот байгальд ээлтэй саван үйлдвэрлэж эхэлжээ.

Нэрийн хуудасны зориулалтаар ашиглаж болох саванг ирэх наймдугаар сараас хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.

Савангийн зориулалтаар ашиглаж болох нэрийн хуудас нь дөрөвдүгээр сард болсон "I'M BUBBLE" арга хэмжээний үеэр туршигдсан бүтээгдэхүүн юм байна.

Уг туршилт иргэдээс өндөр дэмжлэг авсан тул Инчён хотын захиргаа нэрийн хуудас бүхий савангийн үйлдвэрлэлийг дэмжжээ.

Нэрийн хуудсан саван нь усанд уусдаг цаасан савангийн нэг төрөл бөгөөд байгальд болон хүний ​​биед хор нөлөөгүй, хамгийн гол нь цар тахлын үеийн хэрэглээг хангахуйц бүтээгдэхүүн гэгдэж байгаа тул Инчён хотын төрийн албан хаагчид, томоохон компанийн удирдлагууд цаасан нэрийн хуудаснаас татгалзахыг уриалах болжээ.

Бэлтгэсэн Ц.ЗОЛЦЭЦЭГ
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top