Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. /2021.07.31/
Сүүлийн 24 цагт ковидын 1286 тохиолдол шинээр батлагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 510 тохиолдол, орон нутагт 776 тохиолдол бүртгэгджээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 164,155 боллоо.
Ковидын халдвар аваад байсан зургаан хүн өнгөрсөн 24 цагт энджээ. Нийт нас баралт 815 боллоо. Өнөөдрийн байдлаар 10,047 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол 10,698 өвчтөн гэрийн хяналтад байна.
Орон нутагт 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн халдварын тоогоор Баян-Өлгий аймаг эхэнд бичигдэж байна. Тус аймагт 227 тохиолдол шинээр илэрчээ.
Харин батлагдсан нийт халдварын тоогоор Дархан-Уул аймаг эхэнд бичигдэж буй юм. Тус аймагт нийт 5138 тохиолдол өнгөрсөн хугацаанд батлагдсан бол Төв аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 4245 болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )