Сүүлийн 24 цагт Монгол Улсын хэмжээнд ковидын 1286 тохиолдол шинээр батлагдаж, зургаан иргэн нас барсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. /2021.07.31/
Өнгөрсөн хоногт 21-80+ насны гурван эрэгтэй, гурван эмэгтэй хүн энджээ. Тодруулбал, гурван хүн нь архаг хууч өвчин ковид хавсарсны улмаас амиа алдсан бол хоёр нь ковидын шалтгаант нас баралт гэж Эрүүл мэндийн яамнаас тайлбарлалаа.
Сүүлийн долоо хоногийн хугацаанд бүртгэгдсэн нас баралтуудын 77.4 хувь нь архаг хууч өвчин ковид хавсарсан бол 22.6 хувь нь ковидын шалтгаант байсан гэж мэдээлэлд дурджээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ковидоор өвчлөн нас барсан иргэдийн тоо 815 болоод байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг авч үзвэл 929 өвчтөн хүнд, 170 өвчтөн нэн хүнд байдалтай байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Xuuch ovchingyi xyn Mongold baidag yumuu ? Medleggyi emch gedgee l xaruulj baina shyy dee !
Нас барсан хүмүүст өөрсдөд нь буруу өгч, элдэв хууч өвчтэй байсан гэж шалтаглан Короанаг өмөөрч байна. Төр засаг иргэдээ хамгаалах ёстой болохоос хууч өвчтэй учраас үхэх ёстой гэж болохгүй. Хятад вакцин тариулаагүй бол эдгээр хүмүүс хууч өвчтэй ч амьд л байх байсан. Халдвар ч ингэж их тархахгүй. Ер нь хятадууд өөрсдөө ч энэ вакцинаа хийлгэхгүй байгаа ш дээ. Тайвань бол Хятадаас вакцин авахыг эрс эсэргүүцэж байсан. тэд хятад хүнийг биднээс илүү мэднэ. Манай авилгая дарга, сайд нар ард иргэдээ хятадын туршилтанд орууллаа даа.