Өчигдөр 815 байсан нас баралтын тоон мэдээлэл өнөөдөр 900 болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 08 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. /2021.08.01/

Өнгөрсөн нэг өдрийн хугацаанд 61-80 насны нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй нийт 5 иргэн  нас баржээ. Тэдгээр иргэд архаг хууч өвчин ковид хавсарсан байсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Мөн Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр ковидын халдвар аваад нас барсан нийт иргэдийн тоог 900 боллоо гэж мэдээллээ.

Өчигдөр өгсөн график мэдээлэлд нас баралтын нийт тоог 815 гэж мэдээлж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хр(66.181.188.16) 2021 оны 08 сарын 01

бичиж байгаа мэдээлэлээ нягтлахгүй тавих юмаа. 900 биш 820 хүн байлгүй дээ

0  |  0
Top