ХӨСҮТ: Өнгөрсөн хоногт 1957 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1063 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнээс 283 тохиолдол нь Улаанбаатар хотод, 780 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан гурван хүн нас баржээ. Тэдний хоёр нь эрэгтэй, нэг нь эмэгтэй аж. Ингэснээр Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 823 болж байна. 

Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан 1957 иргэн эдгэрсэн бол 163 хүний биеийн байдал маш хүнд гэсэн оноштой ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

 

Top