Цагаанхад ХАЛДВАРГҮЙ БҮС боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Улс, аймгийн Онцгой комиссоос удаа дараа ажлын хэсэг томилж, зохих арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүн гарч Ханбогд сум Хайрхан баг Цагаанхад суурьшлын бүс ХАЛДВАРГҮЙ БҮС боллоо гэж Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Сануулахад, Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу экспорт, импортын гол боомтыг ногоон бүс болгох зорилгоор ачаа тээврийн Цагаанхад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоосон. 

Түүнчлэн өнгөрсан сарын сүүлээр  ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг, Өмнөговь аймгийн Онцгой комиссын гишүүд тус суурьшлын бүсийн нөхцөл байдалтай танилцаж буй талаар мэдээлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top