Ковидын халдварын “хүнд”, “маш хүнд” өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа Ремдесивир эмийн 100 мянган тарилгыг үйлдвэрлэгчээс нь шууд авах хүсэлтийг манай улс БНЭУ-д тавьсан.
Эхний ээлжийн 50 мянган тарилгын төлбөрийг шилжүүлсэн. Дараагийн төлбөрийг наймдугаар сарын 14-нд шилжүүлж, тээвэрлэлтийг наймдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Хүннү Эйр компанийн тусгай нислэгээр авахаар болжээ.
Сануулахад, ЭМЯ-ны өчигдрийн мэдээллээр ковидын халдвартай 9293 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 832 хүний биеийн байдал хүнд, 155 хүний биеийн байдал нэн хүнд байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Тендер ч зарлахгүй олон тэрбумыг идэж бнаа, МАН ынхан