24 ЦАГТ: 957 тохиолдол бүртгэгдэж, ГУРВАН ХҮН нас барлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 10

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 957 тохиолдол нэмж бүртгэгджээ. Батлагдсан тохиолдлын 309 нь Улаанбаатар хотод, 648 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. 

Халдвар авсны улмаас эмчлүүлж байсан гурван хүн нас баржээ. Тэдний нэг нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй аж. Ингэснээр Монгол Улсад халдварын тохиолдлоор нас барсан иргэдийн тоо 860 боллоо. 

Өнгөрсөн хоногт 1991 хүн эдгэрсэн бол 155 иргэн "Маш хүнд" гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. 

Top