24 ЦАГТ: Халдварын 1433 тохиолдол батлагдаж, ГУРВАН ХҮН нас барлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 11

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1433 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 524 тохиолдол нь Улаанбаатар хотод, 909 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 80-аас дээш насны архаг хууч өвчтэй гурван хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвараар нас барсан иргэдийн тоо 863 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт 2262 хүн эдгэрсэн бол маш хүнд гэсэн оноштой 172 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top