Баян-Өлгий аймагт коронавируст халдварын тархалт буурахгүй хэвээр байна. Тиймээс аймгийн Засаг дарга Д.Бауыржан дараах шийдвэрийг гаргахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа.
Тэрбээр "Баян-Өлгий аймагт Корона вирусны халдварын тархалт өндөр байна гэсэн дүгнэлт гарсан. Манай аймгийн эрүүл мэндийн болон төрийн байгууллагын ажилтнууд бүгд өвдсөн. Үйлчилгээний салбарт ч халдвар их байна. Тиймээс наймдугаар сарын 15-25 хооронд аймаг руу орох хөдөлгөөнийг хаах саналыг АОК-т хүргүүлэхээр боллоо. Харин аймгаас гарах хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд аймаг дотроо ч хөл хөдөлгөөнийг багасгах асуудлыг хөндөж тавина. Тэр дундаа аялал жуулчлалын газруудын үйл ажиллагааг зогсоож, вакцинжуулалтыг эрчимжүүлнэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )