24 ЦАГТ: Халдварын 1443 тохиолдол батлагдаж, ЗУРГААН ХҮН нас барлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 12

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1443 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 442 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1001 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 41-ээс дээш насны архаг хууч өвчтэй зургаан хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвараар нас барсан иргэдийн тоо 869 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт 2000 хүн эдгэрсэн бол маш хүнд гэсэн оноштой 177 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top