Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2021.08.12)
Монгол Улсын хэмжээнд "Ковид-19" халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд 2.210.968 хүн буюу иргэдийн 68 хувь нь хамрагджээ. Харин вакцины хоёрдугаар тунд өнөөдрийн байдлаар 2.006.887 хүн буюу 61.7 хувь нь хамрагдсан байна.
Сүүлийн 24 цагт 1443 шинэ тохиолдол бүртгэгдэж, ковидоор өвчилсөн, архаг хууч өвчтэй, 41-ээс дээш насны зургаан хүн нас барсан байна. Ингэснээр ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 869 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Харин өнгөрсөн хоногт ковидын халдвар авсан 2000 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн эмнэлгүүдэд ковидын халдвар авсан нийт 8766 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн гэрийн хяналтад 8153 хүн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1589 нь хүүхэд байгаа бол 213 нь жирэмсэн эх байна.
"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!