24 ЦАГТ: Ковидын 1453 тохиолдол нэмэгдэж, 2 хүн нас барлаа

2021 оны 08 сарын 13

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.08.13)


Сүүлийн 24 цагт 1443 шинэ тохиолдол бүртгэгдэж, ковидоор өвчилсөн, архаг хууч өвчтэй, 61-ээс дээш насны хоёр хүн нас барсан байна. Өнгөрсөн хоногт Улаанбаатарт нас баралт бүртгэгдээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өнөөдөр мэдээлсэн. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 871 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 343
  • Орон нутагт - 1110

Харин өнгөрсөн хоногт ковидын халдвар авсан 1960 хүн эдгэрлээ.

Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн эмнэлгүүдэд ковидын халдвар авсан нийт 8886 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн гэрийн хяналтад 8036 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-5111
  • Хүндэвтэр-2773
  • Хүнд-815
  • Маш хүнд-187

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1590 нь хүүхэд байгаа бол 230 нь жирэмсэн эх байна.

"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!

Top