24 ЦАГТ: Ковидын 1300 тохиолдол нэмэгдэж, 1657 хүн эдгэрлээ

2021 оны 08 сарын 15

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.08.15)


Сүүлийн 24 цагт 1300 шинэ тохиолдол бүртгэгдэж, ковидоор өвчилсөн, архаг хууч өвчтэй, 41-80 насны дөрвөн хүн нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 876 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 290
  • Орон нутагт - 1010

Харин өнгөрсөн хоногт ковидын халдвар авсан 1657 хүн эдгэрлээ.

Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн эмнэлгүүдэд ковидын халдвар авсан нийт 8886 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн гэрийн хяналтад 8036 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-5022
  • Хүндэвтэр-2956
  • Хүнд-816
  • Маш хүнд-185

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1563 нь хүүхэд байгаа бол 256 нь жирэмсэн эх байна.

"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!

Top