24 ЦАГТ: Ковидын 1061 шинэ тохиолдол илэрч, 4 хүн нас барлаа

2021 оны 08 сарын 16

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.08.16)


Сүүлийн 24 цагт Шинээр 1,061 тохиолдол бүртгэгдэж, 1,674 иргэн эдгэрлээ. Харин ковидоор өвчилсөн, архаг хууч өвчтэй, 41-ээс дээш насны дөрвөн хүн нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 880 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 282
  • Орон нутагт - 779

Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн эмнэлгүүдэд ковидын халдвар авсан нийт 9102 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн гэрийн хяналтад 8225 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-5018
  • Хүндэвтэр-3009
  • Хүнд-868
  • Маш хүнд-207

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1503 нь хүүхэд байгаа бол 258 нь жирэмсэн эх байна.

"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top