Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2021.08.16)
Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн эмнэлгүүдэд ковидын халдвар авсан нийт 9102 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн гэрийн хяналтад 8225 хүн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1503 нь хүүхэд байгаа бол 258 нь жирэмсэн эх байна.
Сүүлийн 24 цагт Шинээр 1,061 тохиолдол бүртгэгдэж, 1,674 иргэн эдгэрлээ. Харин ковидоор өвчилсөн, архаг хууч өвчтэй, 41-ээс дээш насны дөрвөн хүн нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 880 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
"Ковид-19" цар тахлын хүндрэлээс вакцин хамгаална гэдгийг ЭМЯ-ны зүгээс иргэдэд сануулсаар байгаа. Тэгвэл өнөөдрийн мэдээллээр улсын хэмжээнд ковидын эсрэг вакцины нэгдүгээр тунд 2.217.139 хүн хамрагдсан бол хоёрдугаар тунд 2.018.894 хүн буюу 62.1 хувь нь хамрагдсан байна.
Эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!
Сэтгэгдэл ( 0 )