Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2021.08.16)
Сүүлийн 24 цагт Шинээр 1298 тохиолдол бүртгэгдэж, 1628 хүн эдгэрлээ. Харин ковидоор өвчилсөн, архаг хууч өвчтэй, 61-ээс дээш насны дөрвөн хүн нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 884 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн эмнэлгүүдэд ковидын халдвар авсан нийт 9051 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн гэрийн хяналтад 7962 хүн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1546 нь хүүхэд байгаа бол 287 нь жирэмсэн эх байна.
"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!
Сэтгэгдэл ( 0 )