Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2021.08.18)
Сүүлийн 24 цагт Шинээр 1582 тохиолдол бүртгэгдэж, 1879 хүн эдгэрлээ. Харин архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны таван хүн нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 889 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн эмнэлгүүдэд ковидын халдвар авсан нийт 9393 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн гэрийн хяналтад 8272 хүн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1532 нь хүүхэд байгаа бол 296 нь жирэмсэн эх байна.
"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!