Талибууд шинэ Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг зарлана

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

“Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Ахмадулла Муттаки Афганистаны шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлахад бэлэн болсноо мэдэгджээ.

Муттаки “Афганистан 40 жилийн дараа анх удаагаа “Талибан” хөдөлгөөний бүрдүүлсэн Засгийн газарт бүрэн захирагдах болно” гэжээ.

Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлах арга хэмжээнд ОХУ, Хятад, Турк, Иран, Пакистан, Катарыг урьсан талаар Al Jazeera мэдээлсэн байна.

Талибуудын хяналтад ороогүй байсан Афганистаны Панжшир муж тэдний бүрэн хяналтад орж, Үндэсний эсэргүүцлийн фронт сүүлчийн түшиц газраа алдсан билээ. Талибууд мужийн оршин суугчдыг хавчин шахахгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top