BTS хамтлагийн 5 дахь клип тэрбумтан боллоо

2021 оны 09 сарын 08

Өнөөдөр өглөө 08:40 цагт Өмнөд Солонгосын BTS хамтлагийн Fake Love дууны клип YouTube суваг дээр тэрбум үзэгчтэй боллоо.

Энэ клип 2018 оны тавдугаар сарын 18-нд YouTube-д тавигдсан бөгөөд 3 жил, 3 сар, 20 өдрийн дараа тэрбумтан болж байгаа нь энэ.

BTS хамтлагийн DNA, Boy With Luv, Dynamite, MIC Drop (Steve Aoki Remix) клипүүд өмнө нь тэрбум үзэгчтэй болж байсан юм. Dynamite клип 7 сар, 22 өдрийн дотор тэрбумтан болж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top