Ардын жүжигчин Н.Сувд: “Ээж музей” байгуулах газрыг Хотын захиргаа олгосон

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Сүүлийн өдрүүдэд Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт орших Жуковын хөшөөний арын нийтийн эзэмшлийн талбайд хувийн ашиг сонирхлын хүрээнд орон сууцны барилга барих гэж байгаа асуудал ихээхэн шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл энэхүү газрыг эзэмших эрх авсан байгууллагууд өнөөдөр /2021.09.20/ орон сууцны барилгыг зогсоож, спорт цогцолбор барих болсныг мэдэгдлээ.
 

"Саран ээж" нийгэмлэгийн тэргүүн, Ардын жүжигчин Н.Сувд “Монголын сайхан ээжүүдийг сурталчлах энэ сурталчилгаагаа өргөжүүлэхийн тулд 2001 оны Удирдах зөвлөлийн хурлаар “Ээж музей” төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ асуудлаар 2002 онд Удирдах зөвлөл хуралдаад, хотоос газрын асуудал шийдвэрлүүлэх хэрэгтэй болсон. Улмаар хотын захиргаанд санал тавьж, Жуковын хөшөөний ард газар олгосон.

Барилгын суурийг 2006 онд тавьсан. Гэтэл Баянзүрх дүүргээс манай барилгын суурьтай тулгаад дөрвөн компанид газар олгосон байсан юм. Энэ нь 16 давхар бүхий дөрвөн блок орон сууцны барилга байсан. Газар давхацсаны улмаас бид тухайн компанитай зөвшилцөөд, хамтарч ажиллахаар болж, ажлаа эхэлсэн. Тухайн газарт дулааны шугам барихаас эхлээд их ажил хийсэн. Гэтэл эцэст нь өндөр барилга барих боломжгүй боллоо. Төсөл хэрэгжүүлэгч компаниас тэр хавийн оршин суугчдын 80 гаруй хувиас зөвшөөрлийн гарын үсэг авсан гэж бидэнд хэлсэн. Нөхцөл байдал ийм байхад юу нь болохгүй байгааг бид ойлгохгүй байна.

Хотын захиргаанаас хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан ногоон байгууламж барих хэрэгтэй гэх чиглэлийг өгсөн. Тиймээс бид “Мөнх сайн санаа” компанитай хамтраад, спорт цогцолбор барих гэж байна. Энд хамгийн багадаа 300 гаруй ажлын байр бий болно” гэлээ.

“Алхана трейд” ХХК-ийн дэд захирал Н.Ганболд  “Саран ээж" нийгэмлэг тухайн газарт музейн анхны суурийг тавьсан. Манайх тус нийгэмлэгийн авсан газрын дэргэд залгаа газар авсан байсан. Тухайд үед “Саран ээж” нийгэмлэг барилгын компаниудад хамтран ажиллах санал тавьсан. Барилгын суурийг тавьсан боловч санхүүжилт байхгүйгээс үүдэн барилгын ажил нь зогссон байсан. Улмаар бид хамтран ажиллахаар болж, барилгынхаа 800 мкв талбайд “Ээж музей”-н хэсгийг оруулахаар тохиролцож, бүх зөвшөөрлөө авсан байсан.

Бидний барилга барих гэж байсан энэ газарт ургамал, ногоо сайн ургадаггүй байсан. Энэ газрын ойр орчмын барилгыг барихдаа үлдэгдэл материал, хог хаягдлыг овоолсон байсан учраас ямар ч үржил шимгүй болсон. Бид тэр хог, шороог зөөсөн. Үүний дараа ковидын улмаас ажлаа зогсоосон. Энэ хавар үргэлжлүүлэх гэтэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд газартай танилцаад, өндөр барилга барих зохимжгүй гэж мэдэгдсэн юм. Тиймээс бид төлөвлөсөн 16 давхар бүхий дөрвөн блок барилгын ажлаа зогсоож байна. Харин тэдний барих спорт төвийн кино театрын хэсгийг хариуцаж ажиллана” гэв.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.30) 2023 оны 10 сарын 12

Энэ нэг аймаар муу санаатай, муухай зальтай 80 хүрсэн эмэгтэй одоо эхийнхээ эхийнхээ байгуулсан ТББ-ыг томруулж, бүүр барилга байшинтай болгож авах нь. Ичээч ээ. Танд газар ерөөсөө хэрэггүй. Харин ганц өрөө түрээслээд байж байх нь өлзийтэй. Та 80 хүртэлээ праммд ажиллалаа. Одоо болно.

0  |  0
Пүжээ(172.69.45.134) 2021 оны 09 сарын 22

Талбайг хурааж аваад цэцэрлэг болгож тохижуулах хэрэгтэй.

0  |  0
зочин (202.55.191.194) 2021 оны 09 сарын 22

наад газараа ард иргэдэд үлдээгээср барих гээд байгаа бол яармагийн дэнж дээр барь

0  |  0
Зочин(172.69.252.138) 2021 оны 09 сарын 21

Ээж музей саран ээж зэрэг нь зүгээр л халхавч. Сувд ичээсэй газраа зарчихсан байгаа даа. С. Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрээр газар аваад Шонхор плаза г барьсан байдаг. Тэргүүн шиг юм болох нь

1  |  0
Үнэн(172.69.252.138) 2021 оны 09 сарын 21

Булган аймгийн Анандбазараас өөр хүн байсан бол ард түмэн эсэргүүцэхгүй байлаа. Сувдаа гуай буруу хүнээ сонгож дээ.

0  |  0
Иргэн(172.69.45.134) 2021 оны 09 сарын 21

Сувд гуай ичээсэй

0  |  0
Зочин(139.5.218.143) 2021 оны 09 сарын 21

Энэ урлаг спортынхон ард түмний хайрыг даахгүй тэнэгтэж өгөх юмаа, хайран сайхан нэр хүнд

0  |  0
ЭЭЖ(172.69.252.142) 2021 оны 09 сарын 21

ЯМАР ХҮНИЙ ТОЛГОЙД ”ЭЭЖ” МУЗЕЙ БАЙШУУЛАХ САНАА ОРДОГ БАЙНА АА? ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХҮН БОЛГОН ГЭР ГЭРТЭЭ ”ЭЭЖ” МУЗЕЙ БАЙГУУЛЪЯ, ТҮҮНЭЭС БИШ БИЕ ДААСАН ”ЭЭЖ” МУЗЕЙ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ, ХӨӨРХӨС.

1  |  0
новш(172.69.252.140) 2021 оны 09 сарын 20

Хеерхий ардын жужигчин маань нэг удаа цем авья гэж бодож..... Харин негее луйварчин албузар гишуун негее сайхан сэтгэлийг нь хэд дахин томруулаад саран ижийд нэг жижхээн оромж улдээж цем хийхээ мэдэлгуй яахав дээ хеерхийс хеерхийс хол явсангуй шударга иргэдийн ачаар

0  |  0
Хүн(172.70.38.194) 2021 оны 09 сарын 20

Сувдаа авгай юу дутлаа гэж ийм газрын наймаан ордог байна аа

0  |  0
Зочин(172.69.252.136) 2021 оны 09 сарын 20

за мэдэхгүй ийм юм яриад л явдаг юм. Эцэстээ С.Эрдэнэ шиг л намын байр хувийн байшин барилга болоод л дуусдаг юм даа. Н.Сувд Раш нар ийм юманд орооцолдож яана даа. Нүүрээ ширлэж иргэдээс газар гуйна, нийслэлээс газар гуйна дараа нь барьсан байшин нь хувийн өмч болно. Үг хэлэх гэхээр өөдөөс миний хувийн өмч гээд л дайрдаг шүү дээ. Н.Сувд жүжигчинээ, Раш төмөр замаа л хийвэл зүгээр байна. Үл хөдлөхийн бизнес маягын юм хийгээд ч хэрэг байна уу даа.

0  |  0
Top