Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.09.27/ хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдал, цаашдаа авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлцжээ.
Энэ талаар дараах мэдээллийг өглөө.
УОК-ын дарга С.Амарсайхан: Ковид-19 вирусын тархалт цаашдаа 5-10 жил дэлхий даяар үргэлжилэх нь ээ гэдэг эрдэмтэн судлаачдын үнэлэлт дүгнэлт гарсан. Тийм учраас цаашид амьдралын шинэ хэв маягт шилжиж, дасан зохицож, сөрж амьдрах, өөрсдийгөө хамгаалах, сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн арга хэмжээнүүдээ цаашид авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ вакцинжуулалтаа нэмэгдүүлэх, ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх.
Гэхдээ хүндрэл эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ялан гуяа хүндрэлтэй, хүнд нөхцөл байдалд байгаа, хүндэрч болзошгүй халдвар авсан иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврах, хамгаалах чиглэлийн ажлуудыг шат шатанд хэрэгжүүлж байгаа хэдий ч зарим анхаарах асуудлууд байна.
Тийм учраас өнөөдрийн хуралдаанаар:
Нэгдүгээрт: Эрүүл мэндийн салбарын хууль журамд нэн яаралтай хийх өөрчлөлт, шинэчлэлтийн асуудлуудыг УИХ-ын намрын чуулганд танилцуулах
Хоёрдугаарт: Улсын буюу Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр баригдаж, 2015 онд ашиглалтад орсон, өнөөдрийн ханшаар 100 гаруй тэрбум төгрөгийн эрүүл мэндийн цогцолбор, 50 өрхийн орон сууц зэрэг үнэ төлбөргүй шилжсэн асуудлыг хэлэлцэн Засгийн газраас хэлэлцүүлнэ. Эрүүл мэндийн салбар хүнд байгаа энэ үед буцаан улсын өмчид авна. Өөрөөр хэлбэл үнэ төлбөргүй шилжсэн учраас улс өмч хөрөнгөө буцаан авна. Үүнийг Орхон аймгийн Эрүүл мэндийн төвд өгөх зайлшгүй шилжүүлэх шаардлага байгаа учраас энэ асуудлыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Гуравдугаарт: Алтанбулаг боомтоор орох, гарах автомашины тээвэрлэлт, нэвтрэлтийг сайжруулах асуудлууд,
Дөрөвдүгээрт: Эрүүл мэндийн салбар ачаалалт өндөр байгаа, орны хүрэлцээ муу байгаатай холбогдуулан зарим авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Сэтгэгдэл ( 3 )
Vaktsinaar shiidehgyinee.uuriiguu hamgaal,tord.DEMB,Lancet setgyyld 3dh tun mash muu yr dagavar garch bga talaar bichsen bn.shaardlaggyi 65s fresh nasniihand l gesen bnlee
ENE YANZAARAA BOL MAN METEN DUUSAH YUM BAINALDAA.......\n
эмнэлэгээ түргэн буцааж авах хэргэтэй бас л худлаа төрийн хөрөнгө идэгч нар л шилжүүлж авсан байж таараа