КОВИД-19 | Манайд нас баралтын түвшин бага буюу 0,4 хувьтай байна

2021 оны 09 сарын 27

Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.09.27/ хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдал, цаашдаа авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлцжээ.

Энэ талаар дараах мэдээллийг өглөө.


Эрүүл мэндийн сайнд С.Энхболд "Өнөөдрийн байдлаар халдвартай эмчлэгдэж байгаа 21600 хүнээс 12 мянга нь хөнгөн хэлбэртэй байгаа. Хүнд болон хүндэвтэр, маш хүнд хүн 10 мянга орчим нь хэвтэн эмчлүүлж байгаа.

Манай улс ор дэлгэн ажиллуулж байгаа бусад оронтой харьцуулж үзэхэд хамгийн өндөр хувьтай явж байгаа. Жишээ нь АНУ-ын идэвхтэй тохиолдлын тоо 9800 байхад эмнэлэгт 83580 ор дэлгэн ажиллаж байна. Францыг харахад 153 мянган хүн халдвартай байхад 8887 ор дэлгэсэн байна. Манай улсын хувьд идэвхтэй тохиолдлын тоо 88 мянга байхад 21600 ор буюу 24,4 хувьтай байна. Ингэснээрээ нас баралтыг хамгийн бага түвшинд барьж чадаж байгаа.

 

Дээрээс нь манай улсын вакцинжуулалт өндөр хувьтай, нийт хүн амын 65.4 хувь нь вакцинд хамрагдсан. Нас баралтын түвшин олон улсын дунджаас бага буюу 0,4 хувьтай байгаа. Манай улс хамгийн бага нас баралттай орны есдүгээрт явж байгаа. Эхнийх нь Сингапур улс байгаа. 84 мянган тохиолдлоос 73 хүн нас барсан, 0.1 хувьтай байна.

Цаашид эрэмбэлэн ангилалтыг нарийн зохион байгуулах тушаал гарсан. Эмнэлзүйн ор зохицуулах баг мөн гарса байгаа. Өчигдөрхөн гэхэд эмнэлэгт хэвтэж чадахгүй нэн хүнд, маш эрсдэлтэй 200 хүн байсан. Тэднийг ЭМЯ-ны харьяа байгууллагууд болох гуравдугаар шатлалын эмнэлгүүд рүү зохицуулалт хийж татаж авсан. Энэ мэтээр эмэмбэлэлтийг маш сайн ангилж, нэн шаарлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хүчил төрөгчийн хэрэгцээтэй өвчитнүүдээ эхний ээлжинд эмнэл рүү татна гэсэн төлөвлөлтийг хийн, хэрэгжүүлээд явж байна.

Үүнд ямар хүмүүс багтах вэ гэхээр, жирэмсэн эх, хүүхэд, 60-аас дээш насны, архаг суурь өвчтэй хүмүүсээ эхний ээлжинд эмнэлэг рүү татна" гэлээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top