“Netflix”-ийн к-драма “Squid Game” хамгийн өндөр үзүүлэлттэй Солонгос драма болж, “Netflix”-ийн рекордыг эвдсэн билээ.
Үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа “Squid Game” цувралын хоёрдугаар бүлгийг хүлээж байгаа хүмүүс ч бий.
Тэгвэл найруулагч Hwang Dong Hyuk “Squid Game шиг цувралын зохиол бичихэд хэцүү байсан. Эхний хоёр ангийн зохиолыг зургаан сарын турш бичсэн. Заримдаа найзуудтайгаа уулзаж санаа бодлоо солилцдог байлаа. Киноны хоёрдугаар бүлгийн тухайд одоогоор бодсон төлөвлөгөө байхгүй. Хэрэв хийхээр болвол зохиол дээр ганцаараа ажиллахгүй. Илүү олон зохиолч, найруулагчтай хамтарч ажиллана гэж бодож байгаа” гэжээ.
“Squid Game” киноны анхны амжилтыг хоёрдугаар ангиараа давтахыг уран бүтээлчид нь хүсэх нь мэдээж хэмээн кино шүүмжлэгчид дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 0 )