Чон Хо-Ён “Squid Game”-ын дараа дэлхийн хэмжээний ОД болж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

БНСУ-ын загвар өмсөгч Чон Хо-Ён “Squid Game” кинонд тоглож, кино урлагийн ертөнцөд карьераа амжилттай эхлүүлсэн билээ. 27 настай Чон Хо-Ён “Squid Game” киноны шалгаруулалтад оролцохын тулд Нью-Йоркийн загварын долоо хоногийн шоуг орхиж ирсэн юм.

“Squid Game” цувралын дараа түүний нэр хүнд өсөж, Instagram хаягийг нь дагагчдын тоо гурав дахин нэмэгджээ.
 


Чон Хо-Ён мөн “Squid Game” цувралын дараа Louis Vuitton брэндийн элч төлөөлөгчөөр сонгогдсон юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө “Squid Game”-ын од бүсгүй “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарч, “задгай” зураг авахуулжээ.
 


Чон Хо-Ён загварын сэтгүүлийн нүүрийг чимэхдээ Францын Saint Laurent загварын ордны хувцас өмсөж, урт ээмэг зүүсэн бөгөөд Өмнөд Солонгосын модель бүсгүйн хувьд энэ нь өөрийгөө эвдсэн “задгай” зураг авалт боллоо.

Түүний зураг “Vogue” сэтгүүлийн Инстаграм хуудсанд орсон даруйд 31 мянган хүн лайк даржээ.
 


2017 онд Louis Vuitton-ий хавар/зуны загварын шоунд оролцож байсан Чон Хо-Ён “Squid Game” цувралын дараа тус брэндийн албан ёсны нүүр царай болсон.

Модель бүсгүй Bottega Veneta, Chanel, Fendi, Jacquemus зэрэг нэртэй брэндтэй хамтран ажилладаг бөгөөд Squid Game кинонд тоглосныхоо дараа дэлхийн хэмжээний од болж байна.
 


Чон Хо-Ён найз залуутай. Тэрбээр жүжигчин Ли Дон Хүитэй 2015 оноос хойш үерхэж байгаа аж. Тэд хамтдаа папарацын дуранд өртөх нь маш ховор. Ли Дон Хүи 36 настай бол Чон Хо-Ён 27 настай.
 


 


Тэрбээр Squid Game киноны дүрдээ зориулж хойд солонгос аялгаар хурдан хугацаанд ярьж сурчээ.
 


Чон Хо-Ён “Солонгосын шинэ топ модель” нэвтрүүлэгт оролцож, хоёрдугаар байр эзэлж байжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top